9909-7580        

Бидний тухай

Компанийн танилцуулга
Компанийн танилцуулга Бид Интернет сүлжээний үр ашиг, тэргүүлэх технологийг үйлчлүүлэгчиддээ хүргэх, тэдний үйл ажиллагааг сурталчилах, мэдээ мэдээллийг дэлхий дахинд хүргэхээр анх 2003 онд SrDesign студи нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2005 оноос "ҮҮПС" ХХК болон өргөжиж одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
OOPS нэрний утга?
Object-Oriented Programming System - үгийн товчлол.
Үйл ажиллагаа
Бид доорхи чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
  • Вэб сайт хөгжүүлэх
  • Вэб суурьтай программ хөгжүүлэх
  • Вэб хостинг үйлчилгээ
  • Домэйн нэр бүртгэх
  • Search Engine Optimization
  • Гар утасны аппликэйшн хөгжүүлэх
Бид үйл ажиллагаагаа эхлээд хувийн, бизнесийн, соёл урлаг, төрийн, төрийн бус байгуулагуудын гэх мэт нийгмийн бүх л салбарийн үйлчлүүлэгчдийнхээ захиалгыг тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн амжилттай бүтээж байсан ба салбартаа нэр хүнд бүхий олон байгууллагуудтай хамтран ажиллаж, түншилж байна.
Эрхэм зорилго
Бидний эрхэм зорилго бол Интернет мэдээлэлийн сүлжээнд хувь хүн, байгууллагуудыг байр сууриа эзэлж, дэлхийн тавцанд хөл нийлүүлэн алхах, өөрийн мэдээлэлийн суурь баазыг байгуулах, хүч чадавхиа дээшлүүлэн хөгжүүлж, бизнесийн түншээ олох боломжыг олгоход оршино.
Манай давуу талууд
Манай компани захиалагчдын хүсэлтийг түргэн шуурхай хугацаанд, өвөрмөц дизайн, вэб програмчлалын өндөр технологийг ашиглан бүтээдэг.
  • Мэргэжлийн өндөр мэдлэг чадвартай график дизайнерууд
  • Программчлалын өндөр мэдлэг, туршлагатай мэргэшсэн вэб мастер, программистууд
  • Захиалгат ямарч ажлуудыг түргэн хугацаанд өндөр чанар, найдвартай ажиллагаатайгаар бүтээдэг
  • Захиалгат ажлууддаа баталгаат хугацаа өгч, тухайн хугацаанд гарсан асуудалыг шуурхай шийдвэрлэн засварлаж өгч, үйлчлүүлэгчиддээ мэргэжлийн заавар зөвлөгөөг байнга өгч байдаг
  • Хамгийн бага үнэ өртгөөр дэлхий дахины жишигт нийцсэн хамгийн чанартай вэб сайтыг бүтээдэгт бидний давуу талууд оршино.