Вэб байршуулах үйлчилгээний нөхцөл
Та энэ Гэрээний доор дурьдсан нөхцлийг зөвшөөрч арын нүүрэнд байгаа Үйлчлүүлэгчийн бүртгэл –ийг бүрэн бөглөсөн бол гарын үсгээ зурж баталгаажуулна уу.
Гэрээнд:
ҮЙЛЧЛЭГЧ гэж ҮЙЛЧИЛГЭЭГ үзүүлж буй ҮҮПС ХХК –ийг,
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ гэж Таныг буюу таны төлөөлж буй байгууллагыг,
ҮЙЛЧИЛГЭЭ гэж Вэб багц үйлчилгээнд багтсан үйлчилгээнүүдийг тус тус нэрлэсэн болно.
ҮЙЛЧЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Тухайн үед мөрдөж буй журам, үнэ тарифынхаа дагуу ҮЙЛЧИЛГЭЭ-г шуурхай үзүүлнэ.
- ҮЙЛЧИЛГЭЭ-ний бүтэц, журам, нөхцөл, үнэ тарифдаа өөрчлөлт хийж болно.
- Техникийн гэмтэл, гэнэтийн тохиолдлоос үүдэн урьдчилан зарлалгүйгээр ҮЙЛЧИЛГЭЭ-гээ түр хаах, хязгаарлалт хийх, технологио өөрчлөх эрхтэй. Эдгээр үйлдлийн үр дагаварын талаар хариуцлага хүлээхгүй.
- Энэ гэрээний нөхцлийг ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ зөрчвөл зөвчлийг арилгатал ҮЙЛЧИЛГЭЭ-гээ түр хаах, бүр зогсоох, гэрээг цуцлах эрхтэй. Түр хаасан ҮЙЛЧИЛГЭЭ-г зохих тарифын дагуу төлбөртэйгээр дахин нээнэ.
- Гэрээг цуцлах нөхцөлд ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ-ийн СҮЛЖЭЭ-нд хадгалсан бүх төрлийн мэдээллийг урьдчилан анхааруулалгүйгээр арилгаж болно.
- Үйлчлүүлэгч Серверийн ачаалал багтаамжыг доорхи нөхцөлөөс хэтрүүлэн хэрэглэсэн бол зөрчлийг арилтал үйлчилгээг түр хаах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
Үүнд:
- Cкрипт сүүлийн 3 минутанд CPU-нд 25% аас их ачаалал өгсөн бол
- Сүүлийн 24 цагт CPU болон RAM-н 5% аас их ачаалал үүсгэсэн бол
- Цагт 200 аас их и-мэйл илгээсэн бол
- Нэг агшинд 50 аас их датабэйс холболт үүсгэж байвал
- Серверийн ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ачаалал үүсгэх хортой код, скрипт ашиглаж байвал.
- Зохиогчийн эрх зөрчсөн, хууль бус мэдээлэл байршуулсан бол.
- Том хэмжээний олон ширхэг видео, mp3, программ, файл байршуулсан бол.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Сүлжээнд хандах нэр, нууц үгээ хадгалах, өөрчлөх, сүлжээгээр дамжуулах мэдээллээ нууцлах, компьютерийн вирус, бусдын халдлагаас хамгаалах асуудлыг бүрэн хариуцна.
- http://www.oops.mn вэб хуудсан дахь үйлчилгээний журамтай танилцсан байна.
- Домайн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн хаягт өөрчлөлт гарсан тохиолдолд ҮЙЛЧЛЭГЧ-д хандан засвар хийлгэнэ.
- ҮЙЛЧЛЭГЧ-ийн нэхэмжлэлийн дагуу үйлчилгээний сунгалтын төлбөрөө төлөх ба нэхэмжлэл авснаас хойш ажлын 3 өдрийн дотор ҮЙЛЧИЛГЭЭ-ний төлбөрөө төлнө. Төлбөр хийгээгүйгээс үйлчилгээг түр болон бүр мөсөн зогсоох нь нэгэнт худалдан авсан ҮЙЛЧИЛГЭЭ-ний төлбөрөөс чөлөөлөгдөх шалтгаан болохгүй.
- ҮЙЛЧИЛГЭЭ-г нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв хэмжээнд, интернэтийн нийтлэг стандартын дагуу ашиглана.
- ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ нь өөрийн вэб талбарт хууль бус мэдээлэл, зохиогчийн эрх зөрчсөн мэдээлэл, садар самууныг сурталчилсан материал байрлуулахгүй байх.
БУСАД
- ҮЙЛЧЛЭГЧ доголдолгүй ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлж байгаа тохиолдолд нэгэнт худалдан авсан ҮЙЛЧИЛГЭЭ-г буцаах боломжгүй.
- ҮЙЛЧЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ нар харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ гэрээнд хавсралтаар өөрчлөлт оруулж болно. Хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна.